images

Төвөдийн Бодала ордныг галын аюулаас яаж хамгаалдаг вэ?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-12-26


   900 гаруй жилийн түүхтэй Төвөдийн Бодала ордон 1994 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад багтсан билээ. Энэ ордны номын санд 6000 гаруй танка буюу шүтээн зураг, төвөд, монгол, манж, санскрит хэлээрх шашин, гүн ухаан, утга зохиол, анагаах ухаан, уран барилга, урлаг, түүхийн сэдвээр туурвисан 10 сая гаруй ном хадгалагддаг. 1984 онд уг ордонд Гал унтраах, авран хамгаалах бригад байгуулсан бөгөөд бригадынхан өдөр бүр ордны мянга гаруй өрөө, 10 мянга гаруй цөгцтэй зулыг шалгадаг тул 40 жилийн турш энд нэг ч удаа галын аюул тохиолдоогүй байна. Ордны гал хамгаалах системийн талаар уг бригадын ахлах Лувсанцэрэн “Ордны галын системд ус ашиглах боломжгүй учраас гал гарвал органик хор ашиглах зохицуулалттай” гэжээ. Уг бригад галын аюулаас сэргийлээд зогсохгүй жуулчид, мөргөлчдийг аюулаас авран хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна. Тухайлбал, энэ онд Бодала ордонд зочлоод өндрийн өвчин хүрсэн, хямарсан, гэмтсэн 290 хүнд тусалж, галын аюулгүй байдлыг хамгаалах тухай 70 гаруй сургалтыг сүмийн хуврагууд болон зорин очсон мөргөлч, жуулчид болох 8000 гаруй хүнд зориулан зохион байгуулжээ. Ийнхүү 40 жил үр дүнтэй ажилласан бригад өнгөрөгч есдүгээр сард Хятадын Төрийн зөвлөлөөс Угсаатны эв нэгдэл, өсөлт хөгжлийн төлөөх үндэсний шагнал хүртсэн аж. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.