АНУ халзан бүргэд шувууг улсын бэлгэдэлт шувуу болгон өргөмжлөв
Анд нөхдийн мэдээ
2024-12-26
Америкчууд хүч чадал, эр зоригийн бэлгэдэл болгон шүтэж ирсэн халзан бүргэдийг үндэсний бэлгэдэлт шувуу болгон өргөмжлөв. Өчигдөр ерөнхийлөгч Жо Байден 50 хуулийн төсөлд гарын үсэг зурсны дотор үндэсний бэлгэдэлт шувууг нэрлэн өргөмжлөх хуулийн төсөл багтсан тухай Цагаан ордон мэдээлжээ. Халзан бүргэд шувуу (Haliaeetus leucocephalus) анх 1776 онд АНУ-ын бэлгэ тэмдэг болж түүхэнд тэмдэглэгдсэн юм. Тодруулбал, 1776 онд анх нэг центийн зоосон дээр бүргэдийн дүрс сийлж, дараа нь 1782 онд тус улсын Конгресс төрийн сүлдэндээ байршуулах шийдвэр гаргаж байжээ. Харин ерөнхийлөгч Бенжамин Франклин “Халзан бүргэдэд ёс суртахуун дутагдаж байна” хэмээн үзэж төрийн сүлдэнд цацагт хяруул байршуулахыг санал болгосон ч дэмжлэг хүлээгээгүй. Улмаар тус улс 1940 онд Үндэсний бэлгэдлийн тухай хуулийг батлахдаа уг шувууг АНУ-ын бэлгэдэл хэмээн тодорхойлж, агнах, барихыг хориглосон заалтыг хуулиндаа тусгаж өгчээ. Харин өнгөрсөн жил халзан бүргэд шувууны өлгий нутаг гэгддэг Миннесота мужийн иргэн Престон Күүк хэмээх хүн уг шувууг үндэсний бэлгэдэлт шувуу болгох санал гаргасныг сенатор Эми Клобучар дэмжин хуулийн төсөл боловсруулж Конгресст өргөн мэдүүлснээр олонхын саналаар батлагдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.