images

13 жил хийсэн ажлаасаа гарч нохойн баас цэвэрлэх болсон бүсгүйн түүх

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-26


   АНУ-ын Мичиган мужийн Нортвилл хотын иргэн, 37 настай Эрика Крупин хэмээх бүсгүй 10 гаруй жил ажилласан ажлаасаа гарч нохойн хороо цэвэрлэдэг компани байгуулан жилдээ 200 гаруй мянган долларын орлого олдог болсон байна. Тэрбээр ахлах сургуулиа төгсөөд гольфын талбайн үйлчлэгч, үсчин, рестораны зөөгч хийсэн бөгөөд хамгийн сүүлд эм найруулагчаар 13 жил ажиллаад,  нохойн хороо цэвэрлэдэг "Kroopin's Poopin Scoopin" компаниа 2018 онд байгуулжээ. Э.Крупин нэг өглөө хашаандаа нохой бааж байгааг хараад нохойн хороо цэвэрлэж өгвөл мөнгө олж болмоор санагдсан байна. Улмаар хөрш зэргэлдээ орших мал эмнэлэг, амьтан хамгаалах газар зэрэг нохойтой холбоо бүхий байгууллагуудад очиж, үйлчилгээний зорилгоо танилцуулан нэрийн хуудсаа үлдээснээр долоо хоногийн дотор 15 байгууллагатай гэрээ байгуулж чаджээ. Ингэхдээ эм найруулагчийн ажлаа давхар хийсээр байсан аж. Харин нэг жилийн дараа түүний бизнесийн орлого эрс нэмэгдэж зорилгодоо хүрсэн тул ажлаасаа гарч үндсэн бизнестээ тууштай зүтгэсэн байна. CNBC-ийн мэдээлснээр, Э.Крупины компанийн энэ жилийн борлуулалт ойролцоогоор 250 мянган доллар хүрчээ. Тэрбээр бизнесээ эхлэхдээ хогийн уут, шүүр, бээлий, ариутгалын бодис, бизнесийн даатгал, вэбсайтын домэйн, ачааны чиргүүл зэргийг оролцуулаад ердөө 1000 доллар зарцуулсан байна. Э.Крупин ажлын өдрүүдэд 8-16 цаг хүртэл ажилладаг бөгөөд амралтын өдрүүдээр шинэ үйлчлүүлэгчидтэй уулзах, гэрээ байгуулах зэргээр уйгагүй хөдөлмөрлөдөг тухайгаа өгүүлжээ. Эдүгээ тэрбээр хэд хэдэн хүн цалинжуулж, компанийнхаа өдөр тутмын ажлыг удирдан чиглүүлж байна.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.