Украин: Алагдсан Хойд Солонгосын цэргийн захидалд юу бичсэн байв?
Анд нөхдийн мэдээ
2024-12-25
Украины тусгай хүчнийхэн үрчийж үнгэгдсэн, гараар бичсэн захидлын тасархайг өчигдөр цахим орчинд нийтэлж, Оросын Курск мужид амь үрэгдсэн Хойд Солонгосын цэргийн биеэс олдсон захидал гэж мэдэгджээ. Тосон балаар бичсэн уг захидалд "Хайрт эх орон, хайрт аав, ээжийнхээ дэргэдээс холдож алс холын Оросын нутагт төрсөн өдрөө тэмдэглэж ...", мөн "Миний хамгийн дотны найз, нөхөр Сун Жи Мёнд эрүүл энхийг чин сэтгэлээсээ хүсч, төрсөн өдрийн мэнд хүргэе" гэсэн байна. Захидал бичсэн огноо нь энэ сарын 9-ний өдөр байсан боловч эзэндээ хүрээгүй бололтой. Харин уг цэргийн паспорт дээрх нэр нь Жон Гён Хун гэж байсан талаар Украины цэргийнхэн мэдээлжээ. Улмаар энэ мэт тэмдэглэлийн дэвтэр, захидлыг орчуулах ажил хийгдэж байгаа бөгөөд удахгүй илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэдгээ тусгай хүчнийхэн мэдэгдсэн байна. Украины тусгай хүчнийхэн энэ тухайд "Найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхдээ найр хийх биш, бусдын газар нутаг руу зэвсэглэн халдаж байгаа бол бид баярын бялууг чинь Украины 5,56 калибрын сумаар солих болно" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.