Э.Макрон Украинд Европын энхийг сахиулах хүчнийг байршуулах саналтай байна
Анд нөхдийн мэдээ
2024-12-25
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын орнуудын цэргээс бүрдсэн энхийг сахиулах хүчнийг ирэх жил Украинд байрлуулах саналтай байгаа тухай АНУ-ын “Foreign Policy” сэтгүүл мэдээллээ. Үүний тулд таван бригад буюу 25-30 мянган цэргийн алба хаагч шаардлагатай бөгөөд сэлгээг нь тооцвол энэ тоо 75-90 мянга болох ажээ. Европын орнууд Э.Макроны энэ саналд эргэлзэнгүй хандаж байгааг сэтгүүл мөн дурджээ. Францын ерөнхийлөгч энэ сарын эхээр Варшавт айлчлахдаа уг сэдвийг хөндсөнд Польшийн тал хүлээж аваагүй бол германчууд одоогоор лав дэмжихгүй гэдэг нь тодорхой байгаа аж. Харин Италийн ерөнхийлөгч Гидо Грозэтто Э.Макронд нааштай үг хэлсэн гэнэ. “Украиныг алдмааргүй байгаа бол, мөн цаашид зэвсэгт мөргөлдөөн шатлан өргөжихийг хүсэхгүй байгаа бол Европ Э.Макроны энэ санаачилгыг авч хэлэлцэх нь зайлшгүй” хэмээн “Foreign Policy” дүгнэсэн байна.
Гэрэл зургийн эх сурвалж: wikipedia.org
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.