Ханюү Юүзүрү газар хөдлөлтийн гамшгийн дурсгалд зориулан гулгана
Анд нөхдийн мэдээ
2024-12-25
Японы төдийгүй дэлхийн уран гулгалтын спортын од, Олимпын аварга Ханюү Юүзүрү ирэх оны гуравдугаар сард болох 2011 оны их газар хөдлөлтийн 14 жилийн ойн дурсгалд зориулж уран гулгахаар болсноо зарлалаа. Тэрбээр есөн баллын газар хөдлөлт, цүнами болсон Мияаги мужид төржээ. Тиймээс төрөлх муж болон газар хөдлөлтөд өртсөн Японы зүүн хойд хэсгийн нутагт гурав дахь жилээ дараалан дурсгалын тоглолт хийх гэж байна. Х.Юүзүрү тоглолтоо италиар "Notte stellata" буюу “Одтой шөнө” гэж нэрлэсэн бөгөөд “Хүмүүст ирээдүйгээ эергээр бодоход багахан ч болов нөлөөлөхийн тулд итгэл найдвар, хүсэл тэмүүллээр гулгана” гэжээ. Тэрбээр өнгөрсөн онд бие даасан анхны тоглолтоо “Tokyo Dome” цэнгэлдэх хүрээлэнд хийснийг 35 мянган хүн үзсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.