Өмнөд Солонгос ирэх онд гадаадаас 207 мянган ажилчин авна
Анд нөхдийн мэдээ
2024-12-24
Өмнөд Солонгосын Засгийн газар 2025 онд гадаадаас мэргэжлийн бус ажилтан авах квотоо 207 мянгаар тогтоолоо. Тус улсын Гадаадын ажиллах хүчний бодлогын хорооны хуралдааны шийдвэрээр E-9 буюу тодорхой мэргэжил заахгүй хөдөлмөр эрхлэгч, E-8 буюу улирлын чанартай хөдөлмөр эрхлэгч, E-10 буюу хөлөг онгоцны багт ажиллах хүчний визээр гадаадаас авах ажилтны тоо нийтдээ ийм аж. Энэ онд E-9 ангиллын визийг 165 мянган хүнд олгосон бол ирэх жил 130 мянган хүнд олгохоор бууруулсан байна. Мөн тосгонд газар тариалан дээр ажиллах хүмүүс цөөрч, орон нутгийн хүн ам буурч байгаа тул E-8 ангиллын визийг 75 мянган хүнд олгохоор болж өмнөхөөсөө 7000-аар нэмжээ. Харин E-10 ангиллын визээр буюу хөлөг онгоцон дээр ажиллуулахаар 2100 хүн авах аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.