images

Францын шинэ Засгийн газарт өмнө нь ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүн багтав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-12-24


   Францын ерөнхий сайд Франсуа Байрү даваа гарагт шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байхыг танилцуулав. Тэрбээр Засгийн газартаа өмнө нь ерөнхий сайдаар ажиллаж байсан Мануэль Вальс, Элизабэт Борн нарыг багтаажээ. Ингэхдээ М.Вальсыг Хилийн чанад дахь нутаг дэвсгэрийн сайдаар, Э.Борныг Үндэсний боловсролын сайдаар томилохоор шийдсэн байна. Мөн өмнөх Засгийн газраас Дотоод хэрэг, Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайд нарыг албан тушаалд нь хэвээр үлдээн бусад яамны сайдыг шинээр томилж байгаа аж. Ф.Байрү Засгийн газраа “Францын ард түмний итгэлийг шинэчлэх, эвлэрүүлэн нэгтгэх туршлагатай хүмүүсийн цуглуулга” хэмээн тодорхойлсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.