images

Харбин: Азийн өвлийн наадмын зочид буудлын цэс 700 өөр төрлийн хоолтой

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-12-24


   Хятадын Хармөрөн мужийн нийслэл Харбин хотод Азийн ес дэх удаагийн өвлийн наадам эхлэхэд 50 хоног үлдлээ. Одоогийн байдлаар 14 спортын тэмцээний талыг нь туршилтын журмаар олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулж дууссан бөгөөд бэлтгэл ажил нь төлөвлөгөө ёсоор хэвийн урагшилж байгаа тухай “China Daily” сонин мэдээлэв. Харбины өвлийн наадам ирэх оны хоёрдугаар сарын 7-14-ний хооронд болж Азийн 34 орны тамирчид 64 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээнийг Харбин хот дахь мөсөн спортын таван ордон, нийслэлээс 200 км зайд орших Яабули цасан спортын талбай гэсэн хоёр ондоо газарт зохион байгуулах аж. Гэхдээ Азийн наадам болох хоёр газрыг холбосон өндөр хурдны галт тэрэгний шугам бий тул нааш, цааш явахад ердөө 50 минутын хугацаа зарцуулах гэнэ. Мөн ирэх нэгдүгээр сарын 24-нд Харбин хотын олон улсын онгоцны буудалд шинэ гарц нээх гэж байна. Ийнхүү тамирчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад үйлчлэх автобус бэлдэх зэргээр Азийн наадмыг зохион байгуулахад шаардлагатай зам тээврийн асуудлаа Хармөрөн муж бүрэн шийджээ. Наадмын үеэр 31 эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бол 550 эмнэлгийн ажилтныг яаралтай тусламж үзүүлэхэд бэлтгэсэн байна. Сонирхуулахад, тамирчдын байрлах зочид буудлын хоолны цэсэнд 700 өөр төрлийн хоол байгаа гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.