Вьетнам: Хо Ши Мин хот метротой болов
Анд нөхдийн мэдээ
2024-12-23
Вьетнамын хамгийн том хот Хо Ши Минд 20 км-ийн урттай метроны шугам ашиглалтад орлоо. Японы JICA байгууллагын албан ёсны тусламжаар тус хотод метро байгуулах төсөл анх 2007 онд эхэлсэн бөгөөд зардал нэмэгдсэнээс шалтгаалан төсөлд өөрчлөлт оруулахын хэрээр хойшилсоор өдий хүрсэн юм. Анхны өртөг нь 17,4 их наяд донг байсан энэ төслийг 2009 онд зөвлөх компаниар дамжуулан дахин боловсруулахад зардал нь 43,7 их наяд донг болж нэмэгдсэн билээ. Барилгын ажлыг хариуцсан Японы “Sumitomo” компани төлбөр мөнгөний асуудлаас болж ажлаа түр зогсоохыг анхааруулсан зэрэг үе үе хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байсан ч эцэст нь метроны бүтээн байгуулалт дуусч ийнхүү ашиглалтад орж байна. Метро одоогоор иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа тул суух гэсэн хүмүүс олноор цугларч, цагдаа нар хэв журам сахиулж байна. Нэгэн эмэгтэй “Би Хо Ши Мин хотоос 600 орчим км-ийн зайд орших Кон Тумаас метронд суухаар ирсэн” гээд, эгч нартайгаа хамт метронд суух гэж нэг цаг гаруй дараалалд зогсон хүлээж байгаа тухайгаа ярьжээ. Цаашид тус хотод метроны зургаан шугам нэмж барихаар төлөвлөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.