images

Дэлхийн хамгийн баян гуйлгачин 882 мянган долларын хөрөнгөтэй

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-12-23


   Энэтхэгийн Мумбай хотын иргэн Бхарат Жайн өглөөнөөс орой болтол хотын гудамжинд гуйлга гуйдаг боловч цаана нь үгээгүй хүнийх гэж яавч хэлэхээргүй хөрөнгө зөөр байдаг хачирхалтай явдлын талаар “Times of India сонин бичжээ. Дэлхийн хамгийн баян гуйлгачин гэгдсэн энэ хүний бадар барьж цуглуулсан хөрөнгө өнөөдөр 882 мянган доллар буюу түүнийг саятан болгоход хариугүй хүрээд байна. Тэрбээр Мумбайд 164 мянган долларын үнэтэй тус бүр хоёр унтлагын өрөө бүхий хоёр байртай, мөн хоёр дэлгүүртэй бөгөөд нэг байрандаа эхнэр, хоёр хүүхэд, аав, дүүгийн хамт амьдардаг ажээ. Эхнэр нь дэлгүүрээ түрээслүүлж сардаа 400 долларын орлого олдог боловч Б.Жайн гуйлгаа гуйсаар. Гэрийнхэн нь үүнийгээ болихыг гуйдаг ч хэрэгсдэггүй байна.

   Б.Жайн ядуу айлд төрсөн тул сургуульд яваагүй аж. Тиймээс багаасаа гуйлга гуйж амьдарсан бөгөөд орлогын өөр ямар ч эх үүсвэргүй явсаар энэ жил 40 дэх жилтэйгээ золгож байна. Хаана гуйлга гуйх, таарсан хүмүүсийн зан ааш ямар байхаас шалтгаалаад түүний орлого өдөрт 25-30 долларт хэлбэлздэг ажээ. Мумбай хотын аль хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд өдөртөө 10-12 цаг ийнхүү гуйлгачлахад сардаа 750-900 долларын орлого олдог гэнэ.

   Б.Жайны хүүхдүүд одоо дунд сургуулиа дүүргээд гэр бүлийнхээ дэлгүүр болон түрээсийн бизнест оролцож, өрхийнхөө орлогод нэмэр хандив оруулж байна. Гэрийн эзнээ гуйлга гуйхад эхнэр хүүхэд нь дургүй боловч Б.Жайн “Би гуйлга гуйх дуртай. Амьдралд бууж өгөх яагаа ч үгүй” гэж зөрүүдэлдэг гэнэ. “Times of India” сонинд ярилцлага өгөхдөө тэрбээр “Би харамч хүн биш. Харин ч өгөөмөр хүн” хэмээн ярьжээ. Өөрийнх нь хэлснээр Б.Жайн сүмд байнга очиж өргөл өгдөг байна. Энэтхэгийн гуйлгын зах зээл маш том, хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 17.6 тэрбум доллар бөгөөд Б.Жайн шиг хүмүүс цөөнгүй байдаг. “India Today сонины энэ жил гаргасан Энтэхэгийн хамгийн баян 5 гуйлгачны жагсаалтад 4 дүгээрт орсон Самбажи Калэ 176 мянган долларын хөрөнгөтэй бол тавдугаарт ордог Лакшми Дас хэмээх бүсгүйн хөрөнгө 117 мянган доллар гэнэ.    

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    Хөдөлмөр хийсэн хүмүүсээс сайхан амьдраад байдаг, сонин л юм хаха

    2024-12-23

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    Гуйлагчинаас долоон дор амьдраад байгаа юм бишүү хэхэ

    2024-12-23

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.