images

Өмнөд Солонгос дахь гадаад ажилчдын тоо анх удаа нэг саяд хүрэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-12-23


   Өмнөд Солонгосын Статистикийн газраас тус улсад ажиллаж байгаа гадаад иргэдийн тоо анх удаа нэг саяд хүрсэн талаар мэдээллээ. Уг мэдээгээр бол өнгөрөгч тавдугаар сард тус улс 1.01 сая гадаад ажилчинтай болжээ. Энэ нь өмнөх жилийнхээс 87 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд нийт гадаад ажилчдын 30 хувь нь сард дунджаар гурван сая воны цалин авдаг гэсэн дүн судалгаагаар гарсан байна. Өмнөд Солонгос улс гадаад ажилчдын статистик судалгааг 2012 оноос хойш тогтмол гаргаж байгаа юм. Энэ оны байдлаар гадаадын 489 мянган ажилчин 2-3 сая, 354 мянга нь 3 саяас илүүг, 81 мянга нь 1-2 сая, 32 мянга нь 1 сая воноос бага цалин авч байгаа аж. Харин үндэстнээр нь авч үзвэл, хамгийн олон буюу 19 мянга гаруй нь Вьетнамын иргэд байна. Тэдний араас Хятадын солонгос угсаатнууд хоёрдугаарт орж буй бөгөөд тэдний тоо 15 мянга. Мөн гадаад ажилчдын 335 мянга нь 30-39, 245 мянга нь 15-29, 187 мянга 40-49, 150 мянга нь 50-59, 92 мянга нь 60-аас дээш настай ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.