images

Дубайн тэрбумтан эхнэртээ арал бэлэглэжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-20


   АНЭУ-ын Дубай хотод амьдардаг тэрбумтан эр эхнэртээ арал бэлэглэсэн нь олны анхаарлыг татаад байна. "Hindustan Times" сонины мэдээлснээр, Их Британийн иргэн 26 настай Суди хэмээх бүсгүй "Инстаграм" хуудсандаа нөхөр Жамал Аль Надакаасаа арал бэлгэнд авсан тухай бичиж, эзэмшил арал руугаа онгоцоор очиж байгаа тухай, мөн арлын үзэмж, тогтоцыг харуулсан бичлэг нийтэлсэн байна. Улмаар "Би бикини өмсмөөр байна гэж нөхөртөө хэлэхэд надад энэ арлыг бэлэглэсэн. Арлынхаа байршлыг тодорхой мэдээлэх боломжгүй” гэсэн тайлбар хийжээ. Харин арал нь Ази тивд байдаг тухай дурдаад, үнийн хувьд 50 сая доллар гэж шуудхан хэлсэн байна. Суди 2021 онд тэрбумтан нөхөртэйгөө гэрлэснээсээ хойш цахим орчинд нэр хүндтэй нөлөөлөгч болжээ. Тэрбээр чинээлэг амьдралын хэв маягаа харуулсан бичлэгүүдээрээ олны анхаарал татдаг бөгөөд одоогоор 400 мянга орчим дагагчтай юм. Эцэст нь тэрбээр уг арал зүгээр нэг бэлэг биш, хөрөнгө оруулалтын зорилгоор төлөвлөж авсан гэдгийг хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.