Фүжи ууланд гарах төлбөрийг хоёр дахин нэмнэ
Анд нөхдийн мэдээ
2024-12-19
Японы Яманаши болон Шизүока мужийн зааг дээрх оршдог Фүжи ууланд уулчид, аялагчид олноор ирдэг учраас хоёр мужийн захиргаа ирэх зунаас эхлэн уулчдаас хоёр дахин өндөр төлбөр авахаар болжээ. Ингэснээр Фүжи ууланд гарах төлбөр 4000 иен (26 доллар) болно. Харин энэ төлбөрөөс олох орлогыг ажилчдын цалин, урамшуулал, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд зарцуулах аж. Тиймээс Яаманаши мужийн захиргаа ууланд авирагчдаас төлбөрөөс гадна авдаг байсан 1000 иений хураамжаа зогсоохоор болжээ. Тус муж энэ онд Фүжи ууланд өдөрт 4000 хүн авирах хязгаар тавьсан байна. Үзэсгэлэнт Фүжи уулыг 2013 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.