НҮБ Хойд Солонгосын хүний эрхийн тогтоолыг батлав
Анд нөхдийн мэдээ
2024-12-19
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн бүгд хуралдаан өчигдөр болж, гишүүн орнуудын 100 хувийн саналаар Хойд Солонгосын хүний эрхийн тогтоолыг батлав. Уг тогтоолд, БНАСАУ-д гарч байгаа хүний эрхийн зөрчлийг илрүүлж, хүний үндсэн эрхийг хангах арга хэмжээ авах тухай тусгасан байна. Энэхүү тогтоол Аюулгүйн зөвлөлийн тогтоолоос ялгаатай нь олон улсын эрх зүйн хүрээнд заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй ч олон улсын хамтын нийгэмлэгийн нэгдсэн шаардлагыг агуулж байдгаараа ач холбогдолтой юм. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн нэгдүгээр сард Ардын дээд хурал дээр хэлсэн үгэндээ Өмнөд Солонгосыг “дайсагнагч орон” гэж Үндсэн хуульдаа зааж өгөхийг үүрэг болгосон нь тус улсын иргэдийн эрхийг улам дордуулах алхам болсон тухай тогтоолд дурджээ. Гишүүн орнууд Хойд Солонгос улс Үзэл суртлын тухай хууль, Залуучуудын боловсролыг баталгаажуулах тухай хууль, Пёньяны соёлын хэлийг хамгаалах тухай хуулиар дамжуулан үзэл бодол, оюуны эрх чөлөөг ноцтойгоор зөрчиж, хязгаарлаж байгааг шүүмжилсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.