images

"Ламборжини" машины хүчийг Өвөр Монголын мөсөн дээр туршлаа

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2024-12-19


   Италийн тансаг зэрэглэлийн "Ламборжини" машиныг цас мөстэй зам дээр жолоодоход зориулагдсан "Neve" горимыг өнгөрсөн долоо хоногт Өвөр Монголын нутагт мөсөн дээр туршжээ. Германы "Volkswagen" группын харьяа "Automobili Lamborghini" компани Ази, Номхон далайн бүсийн хэрэглэгчдэд анх удаа машиныхаа хүчин чадал, цахилгаан хөдөлгүүрийн шинэчлэлтийг танилцуулах зорилгоор "Esperienza Neve" нэртэй үйл ажиллагааг зохион байгуулсан нь энэ бөгөөд Юнлун нуурын мөсөн дээр "Ламборжини" машины уран жолоодлогыг зохион байгуулжээ. Өвлийн улиралд хамгийн багадаа -20 хэм хүрдэг Юнлун нууран дээр тансаг машины дрифт хийхээр уг хөтөлбөрт бүртгүүлсэн оролцогчдыг мэргэжлийн багш нар удирдан чиглүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Тэд "Huracán Sterrato", "Huracán Tecnica", "Urus Performante", "Urus S", "Revuelto" зэрэг загварыг мөсөн зам дээр жолоодож туршсан байна. "Automobili Lamborghini" компанийн Ази, Номхон далайн бүсийн захирал Франческо Скардаони "Бид энэ үйл ажиллагаагаар мөсөн дээр машин жолоодох төгс орчныг бүрдүүлж, зочдодоо спорт болон жийп машины өндөр гүйцэтгэл хийх боломжийг олголоо. Гурван өдрийн турш үргэлжилсэн хөтөлбөрөөр зочид тансаг зоог, Азийн өвөрмөц соёлтой танилцаж, Хөлөнбуйр хотоор зугаалсан" гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.