images

Энэтхэг, Хятад хоёр улс хилийн мөргөлдөөний асуудлаар тохиролцоонд хүрэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-19


   2020 онд болсон цэргийн мөргөлдөөнөөс хойш хурцадмал байдал үүсээд байсан Хималайн нурууны хилийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал бий болгох асуудлаар Хятад, Энэтхэг хоёр улс хамтын шийдэлд хүрэв. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Хятадын Гадаад харилцааны сайд сайд Ван И, Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Ажит Довал нар Бээжинд уулзаж, хоёр талын хилийн бүсэд энх тайван тогтоох зургаан зүйл дээр тохиролцоонд хүрсэн байна. Уулзалтын талаар Хятадын ГХЯ "Хоёр улс бүтээлч яриа хэлэлцээ хийж, шударга, үндэслэлтэй шийдэл хайж, асуудлыг шийдвэрлэх урт хугацааны замын зураглалыг бий болгохоор тохиролцсон" хэмээн мэдэгджээ. Тэд мөн Энэтхэгийн мөргөлчдийн Төвдөд хийх аяллыг сэргээж, хилийн худалдаа зэрэг хил орчмын бүс нутгийн солилцоог бэхжүүлэхээр болсон байна. Хамтдаа хилийн амар амгаланг хамгаалж, хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжлийн замд даруй оруулах ёстой гэдгийг сайд Ван И онцолжээ. Хоёр улс дараагийн уулзалтыг өндөр түвшний төлөөлөгчдийг оролцуулан ирэх онд Энэтхэгт хийхээр болсон байна.

   2020 оны дөрөв, тавдугаар сард Хималайн нурууны Ладакийн бүс нутагт цэргийн мөргөлдөөн гарч, Энэтхэгийн 20, Хятадын 4 цэрэг амь үрэгдсэний улмаас 3488 км газраар хиллэдэг Хятад, Энэтхэгийн харилцаа хурцдаж, эдийн засгийн хамтын ажиллагаа зогсонги байдалд орсон юм. Харин энэ оны аравдугаар сард хоёр улс хил хамгаалах гэрээ байгуулж, цэргээ татахаар тохиролцсон. Үүний дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар Бразилд болсон БРИКС-ийн форумын үеэр уулзсанаар хоёр орны харилцаа хэвийн болох алхмууд хийгдэж эхэлсэн юм. Улмаар энэ сарын эхээр хоёр улс Ладакаас цэргээ гаргаж дууссан тухай Энэтхэгийн засгийн газар мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.