Хятад улс өвлийн аялал жуулчлалын 12 маршрут зарласны нэг нь Өвөр Монгол болов
Анд нөхдийн мэдээ
2024-12-19
Хятадын Соёл, аялал жуулчлалын яам өнгөрөгч даваа гарагт 2024-2025 оны өвлийн улирлын аялал жуулчлалын тэргүүлэх 12 маршрутаа танилцууллаа. Тус улсын Төрийн зөвлөлөөс өнгөрөгч сарын 6-нд баталсан цас, мөсний эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ийнхүү тодорхой маршрут гаргасан аж. Үүнд, Бээжин, Чунцин хот, Өвөр Монгол, Шинжаан-Уйгурын өөртөө засах орон, Сычуань, Шаньси, Хэнань, Хубэй, Шэньси муж багтжээ. Эдгээр нутаг нь өвлийн спорт, наадам зохион байгуулах өргөн боломжтойгоос гадна үзэсгэлэнт байгаль, музей, түүх дурсгалын өв арвин их байдаг аж. Мөн орон нутгийн удирдлагууд нь өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор нийтийн үйлчилгээ, дэд бүтцээ сайжруулахад онцгой анхааран ажиллаж байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.