images

Илон Маск хувийн сургууль байгуулжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-19


   “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн хувийн дунд сургууль байгуулж байгаа тухай “Bloomberg News” мэдээлэв. "Ad Astra" нэртэй энэхүү сургууль нь Техас мужийн Бастроп хотын захад, “Тесла” компанийн төв оффисын ойролцоо байрлах аж. Тус агентлагийн мэдээлснээр, Техас мужийн холбогдох төрийн байгууллага өнгөрсөн сард зөвшөөрөл олгосноор сургууль анхны 21 сурагчаа элсүүлж авсан байна. Сургууль эрхэм зорилгоо "Шинэ үеийнхний сониуч зан, бүтээлч байдал, шүүмжлэлтэй сэтгэлгээг төлөвшүүлэх" гэж тодорхойлсон бөгөөд хүүхдүүдийг өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлыг судлах, бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг олох дадалд суурилсан сургалт явуулах ажээ. Улмаар шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн сургалт голлосон, 3-9 насны бүх хүүхдэд нээлттэй сургууль гэдгийг тэмдэглэсэн байна. Мөн энэ сургууль АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын сонгуулийн кампанит ажлынхаа үеэр онцолсон боловсролын бодлоготой нийцэж байгааг дурджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.