images

Арнольд  Шварценеггер Санта Клаусын дүр бүтээжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-19


   "Терминатор" киногоор алдаршсан жүжигчин Арнольд Шварценеггер ээлжит кинондоо тоглон Санта Клаусын дүрийг бүтээжээ. Тэрбээр Санта Клаусын дүрээр хувцаслаж жүжигчин Алан Ричсонтой хамт авахуулсан зургаа цахим сүлжээнд нийтлээд "Тосгонд Санта Клаус ирлээ" гэсэн тайлбар хийсэн байна. Мөн "А.Ричсонтой хамтран "The Man with the Bag" кинонд тоглоход үнэхээр сайхан байлаа. Удахгүй Зул сарын баяраар та бүхэнтэйгээ уулзах болно” гэжээ. CNN-ийн мэдээлснээр, А.Шварценеггер Холливүүдийн найруулагч Адам Шэнкмэний "The Man with the Bag" хэмээх кинонд Санта Клаусын дүрийг бүтээсэн бөгөөд киноны зургийг өнгөрөгч намрын турш Нью-Йоркт авчээ. Бодибилдингийн тамирчнаас алдартай жүжигчин болсон тэрбээр 1990-ээд онд "Терминатор" цуврал киногоор алдаршсан билээ. Өнөөг хүртэл 50 гаруй кинонд дүр бүтээсэн А.Шварценеггер Зул сарын баярын сэдэвт кинонд тоглож байсан нь 1996 оны “Jingle All the Way” инээдмийн кино юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.