images

БНСУ-ын ерөнхийлөгчийн хэргийг Төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг мөрдөх албанд шилжүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-18


   БНСУ-д энэ сарын 3-ны өдөр онц байдал зарласан хэрэгтэй холбогдуулан ерөнхийлөгч Юн Сок Ёль болон Төрийн захиргаа, аюулгүй байдлын сайд асан Ли Сан Мин нарын хэргийг Төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг мөрдөх албанд шилжүүлсэн тухай тус улсын Ерөнхий прокурор мэдэгдэв. Энэ тухайд Ерөнхий прокурорын газраас мэдээлэхдээ "Тус албанаас ирүүлсэн хэрэг шилжүүлэх хүсэлт, тэр дундаа давхар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахгүй байх арга хэмжээний талаар хэлэлцэж, сэжигтэн Юн Сок Ёль болон Ли Сан Мин нарт холбогдох хэргийг шилжүүлэх шийдвэр гаргасан” гэжээ. Харин  Төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг мөрдөх албаны хүн хэлэхдээ “Ерөнхийлөгч Юн Сок Ёль болон сайд асан Ли Сан Мин нарыг мөрдөн байцаах прокурорын ажиллагаанд ахиц гарахгүй байгаа нь хэргийг шилжүүлэн авахад нөлөөлсөн” гэж мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.