images

Жүжигчин Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд шагнал хүртэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-18


   Холливүүдийн од, жүжигчин Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний шагналыг хүртсэн тухай BBC агентлаг мэдээлэв. Их Британид "Mission Impossible" цувралын шинэ ангид тоглож буй жүжигчинд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний командлагч Карлос дель Торо тус улсын Алдрын одонг гардуулсан байна. Шагнал гардуулахдаа тэрбээр, кино урлагаар дамжуулан Тэнгисийн цэргийн хүчний ажил үйл, алдар гавьяаг сурталчилж, олон нийтэд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн Т.Крузыг сайшаажээ. Тэнгисийн цэргийн сөнөөгч онгоцны нисгэгчийн тухай өгүүлсэн Том Крузын анхны кино "Top Gun" (1986) нь тухайн үедээ үзэгчдийн таашаалд ихэд нийцэж гол дүрийн жүжигчнээ од болгоод зогсохгүй Америкийн Тэнгисийн цэргийн нэр хүндийг өндөрт өргөсөн гэж үздэг. Түүгээр үл барам кино гарснаас хойш Тэнгисийн цэрэгт элсэгчдийн тоо эрс нэмэгдсэн байна. Улмаар 2022 онд бүтээсэн "Top Gun: Maverick" кинонд Том Круз тэнгисийн цэргийн багш-нисгэгчийн дүрд тоглосон нь залуучуудын сонирхлыг ихээр татсан билээ. Шагнал гардан авсныхаа дараа тэрбээр “Би эрэгтэй, эмэгтэй ялгалгүй цэргийнхнийг бүгдийг хүндэлдэг” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.