Энэтхэг: Мэс засал хийлгэсэн өвчтөний гэдсэн дотор хайч үлдээжээ
Анд нөхдийн мэдээ
2024-12-17
Хоёр жилийн өмнө хорт хавдрын мэс засал хийлгэсэн энэтхэг эмэгтэйн ходоодноос хайч олджээ. Их Британийн “The Mirror” сонины мэдээлснээр Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн Бинд хотод амьдардаг 44 настай А хэмээх эмэгтэй 2022 оны хоёрдугаар сард өндгөвчний хорт хавдар авахуулах мэс засалд орсон байна. Түүнээс хойш, ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд хэвлийгээр нь байнга өвдөж, эмчид үзүүлж, эм уусан ч үр дүнд хүрээгүй тул дахин эмнэлэгт хандаж томограф зураг авахуулахад гэдсэн дотор нь хайч байгаа нь илэрчээ. Улмаар энэ нь хоёр жилийн өмнөх мэс засалд хэрэглэж байсан хайч болохыг тогтоосон байна. Эмэгтэйг даруй хагалгаанд оруулж хайчийг авсан бөгөөд одоогоор өвчтөний биеийн байдал хэвийн байна. Гэдсэн дотор үлдсэн энэ хайч үхжил, халдвар, цусны хордлого зэрэг ноцтой хүндрэл үүсгэж болох байсан ч аз болоход ийм хүндрэл үүсээгүйг эмч нар онцлов. А-гийн ар гэрийнхэн хорт хавдрын хагалгаа хийсэн эмнэлэг, эмнэлгийн ажилтнуудыг шүүхэд өгөхөөр болжээ. Эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй үйлдлээс болж мэс заслын үед өвчтөний гэдсэнд хайч, боолт зэргийг үлдээх тохиолдол үе үе гардаг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.