images

Украин эмэгтэйчүүд цээжээ нүцгэлж эсэргүүцэл илэрхийлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-17


   Өчигдөр НҮБ-ын төв байрны үүдэнд цээж нүцгэн украин эмэгтэйчүүд Оросын түрэмгийлийг эсэргүүцсэн жагсаал хийв. Тодруулбал, Украины Femen феминист бүлгийн идэвхтнүүд цээжин биедээ “Fxxx Russia”, “Stop Mines” гэсэн бичиг зүүж Швейцарын Женев хот дахь НҮБ-ын төв байрны өмнө жагсчээ. Жагсагчид  Украины төрийн далбааг дүрсэлсэн цэнхэр, шар өнгийн туузыг хөлөндөө зүүсэн байв. Тэд НҮБ-ын байрны өмнө суурилуулсан 12 метр өндөр “Эвдэрхий сандал” баримлын хөлийг хөрөөдөж гэмтээсэн байна. Энэхүү бүтээл нь минад өртөж хөлөө тайруулсан хүнийг дүрсэлсэн, дайныг эсэргүүцсэн санааг агуулсан байдаг аж. Украины дайныг даруй зогсоож, Оросыг НҮБ-аас гаргахыг шаардан "НҮБ нь энх тайвны баталгааг хангах зорилгоор байгуулагдсан боловч түрэмгийлэгчдийг зогсоож чадахгүй байна” гэсэн утгатай эсэргүүцлийн уриа лоозон хашгирсан гурван эмэгтэйг цагдаа нар баривчлан авч явсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.