images

Аравдугаар Богд сургуулийнхаа шинэ жилийн баяраар морин хуур тогложээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-17


    Нийслэлийн 112 дугаар сургуулийн бага ангийн сурагчид өчигдөр шинэ жилийн баяр тэмдэглэлээ. Сурагчид өнгөрсөн саруудад сурсан дуу, цээжилсэн шүлэг, давтсан бүжгээ эцэг, эх, багш нартаа тайлагнасан байна. Энэ дунд мөн Аравдугаар Богдоор тодорсон, өдгөө 11 настай хүү Данзанжамбалчойживанчүг ангийнхантайгаа морин хуур тоглон, тайзан дээр гарч баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах 112 дугаар сургууль нь ерөнхий боловсролын сургалттайгаас гадна логикийн шинжлэх ухаан, уламжлалт гүн ухааны хичээл заадаг. Логикийн шинжлэх ухаан буюу учир шалтгааны ухаан нь дэлхийн хамгийн анхны их сургууль гэгддэг Энэтхэгийн Наландрагийн их сургуулиас үүдэлтэй гэж үздэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.