Бурхан Халдун ууланд хяналтын камер байршуулав
Чихэнд чимэгтэй
2024-12-17
Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаанаас уг ууланд хяналтын камер байршуулж байна. Хамгаалалтын захиргааны соёлын өвийн харгалзан хамгаалагчид болох Ц.Энхболд, Т.Дэлгэртуул, О.Оюунбаатар, Э.Мөнх-Эрдэнэ нар энэ сарын 14-нөөс тав хоногийн хугацаатайгаар Бурхан Халдунд ажиллаж байгаа бөгөөд байгаль хамгаалах зорилгоор хөдөө хээр, ой модонд ашиглах зориулалттай, АНУ-д үйлдвэрлэсэн "Browning Trail Camera” камерыг уг уулын бүсэд хамаарах гурван сумын нутагт байршуулаад байна. Энэ нь хулгайн ан, хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, ан амьтдын мэдээллийн сан үүсгэх, цаашлаад орон зайн хяналт, судалгааны ажлыг сайжруулах чухал ач холбогдолтойг ССАЖЯ-наас мэдээлэв. Сонирхуулахад, тэдгээр камерын тохиргоо болон видео, зураг дүрсийг “Strike Force Wireless” хэмээх гар утасны программаар хянадаг бөгөөд энэ нь байгаль хамгаалагчдын ажлыг орчин үеийн технологиор хөнгөвчилж буй ажил болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.