Гадаадын жуулчид Японд сурагчийн дүрэмт хувцастай аялал хийх болжээ
Анд нөхдийн мэдээ
2024-12-17
Японы ахлах сургуулийн хуучин байранд дүрэмт хувцас өмсөн нэг өдрийн турш сурагчийн амьдралаар амьдрах аяллын хөтөлбөр гадаад жуулчдын дунд ихээхэн эрэлттэй байна. Жуулчид энэ хөтөлбөрт хамрагдахдаа уран бичлэг сурч, кимоно өмсөн хиймэл илдээр тулааны дасгал хийж, сурагчдын өдрийн хоолыг амталж, биеийн тамирын хичээлд орж, орой нь гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн сургуулилалтад ордог байна. Жуулчдын ангийг мэргэжлийн жүжигчид англи хэлээр удирддаг ажээ. Японы манга, анимэ дэлхий нийтэд алдартай тул тус улсын сургуулийн амьдрал гадаад жуулчдын сонирхлыг ихээр татаж байгаа нь энэ юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.