Узбекистан улс Төв Азидаа хамгийн томд орох салхин цахилгаан станц байгуулав
Анд нөхдийн мэдээ
2024-12-16
Төв Азийн хамгийн том салхин цахилгаан станц Узбекистан улсад ажиллаж эхэлсэн тухай Саудын Арабын “The Arab News” агентлаг мэдээлэв. Узбекистаны Зарафшан мужид баригдсан 500 МВт хүчин чадалтай салхин цахилгаан станц ашиглалтад орж, нээлтийн ёслолд тус улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, АНЭУ-ын Аж үйлдвэр, дэвшилтэт технологийн сайд Султан Альжабер нар оролцсоныг тус агентлаг мэдээлжээ. “Зарафшан” цахилгаан станцыг АНЭУ-ын сэргээгдэх эрчим хүчний “Abu Dhabi Future Energy” төрийн өмчит компани барьсан бөгөөд энэ нь 2030 он гэхэд эрчим хүчний хэрэгцээнийхээ 40 хувийг дотоодоосоо хангах Узбекистаны Засгийн газрын зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн төсөл юм. Нээлтийн ёслол дээр ерөнхийлөгч Ш.Мирзиёев “Манай хоёр улсын хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжлэх нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэх зэрэг нийтлэг зорилгодоо хүрэхэд чухал ач холбогдолтой" гэжээ. Узбекистан улс 1991 онд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтносноос хойш 25 жил төрийн эрх барьсан анхны ерөнхийлөгч Ислам Каримовыг 2016 онд нас барсны дараа засгийн эрхэнд гарсан Ш.Мирзиёев эдийн засгаа нээлттэй болгох шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.