Их Британи: Арьсны хорт хавдраа эдгээсэн бүсгүй хэт холын марафонд амжилттай уралджээ
Анд нөхдийн мэдээ
2024-12-16
Арьсны хорт хавдраар өвчлөөд эдгэрсэн хэт холын гүйгч, Английн иргэн Лора Уоттс “Centurion Running Winter Downs 100” буюу 160 километрийнн хэт холын марафонд уралдаж өнгөрөгч баасан гарагт бариандаа амжилттай оржээ. Тэрбээр 2018 онд арьсны хорт хавдраар өвдсөн ч дуртай спортоороо тасралтгүй хичээллэснээс гадна 50 мянган паундын хандив босгож Их Британийн арьсны сан зэрэг байгууллагад өгсөн байна. Бүсгүй өнгөрсөн хугацаанд 184 марафонд гүйж замаа амжилттай дуусгасан бөгөөд Калифорнийн Үхлийн хөндийд болдог “Badwater” хэт холын марафонд гурван удаа оролцсон цорын ганц британи эмэгтэй болжээ. Л.Уоттс энэ тухай BBC телевизэд ярихдаа "Эмч надад “Дахин гүйж болохгүй” гэж хэлсэн ч тэр өдрөөс нь гурван долоо хоногийн дараа гурван долоо хоногийн дотор гурван марафонд гүйсэн. Энэ бол өвчинтэйгөө хийсэн миний тэмцэл байсан, эмч нар ч намайг хориглохоо больсон” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.