images

Киргиз улс төрийн дууллаа өөрчилнө

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-16


   Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Киргиз улс үндэсний онцлогоо бэхжүүлэх үүднээс хуучин үеийг санагдуулахуйц үг, аятай төрийн дууллаа өөрчлөхөөр төлөвлөж байна. AFP агентлагийн мэдээлснээр, тус улсын парламент саяхан тусгай хороо байгуулж, ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд шинэ төрийн дуулалтай болохоор ажиллаж байна. Киргиз улс 1991 онд тусгаар тогтнохдоо төрийн дууллынхаа аяыг хэвээр үлдээж, үгийг нь бага зэрэг өөрчилсөн юм. Саяхан тус улсын ерөнхийлөгч Садыр Жапаров одоогийн төрийн дууллыг “ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо олсон ололтыг магтан сайшаасан ганцхан утгатай” гээд, 5000 жилийн түүхтэй үндэстний онцлогийг орхигдуулсан болохыг онцолж, залуучууд, ирээдүй хойч үедээ урам зориг, итгэл үнэмшил хайрлах шинэ дуулалтай болох цаг болсныг онцолсон байна. Тиймээс төрийн дууллыг үг, ая бүрэн өөрчлөгдөх төлөвтэй байна. Өмнө нь тус улсын эрх баригчид хуучин ЗХУ-ын коммунист намтай холбоотой газруудын нэрийг өөрчилсөн юм. Гэхдээ орос хэлийг албан ёсны хэл гэж хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ киргиз хэлийг давхар хэрэглэхийг уриалж ирсэн билээ. Мөн төрийн далбаагаа 2021 онд өөрчлөн, улаан дэвсгэр дээр байрлуулсан алх, хадуурыг халж, нарны цацраг үүсгэсэн дугуй шар өнгийг дүрсэлсэн нь нүүдэлчдын уламжлалт сууц болох эсгий гэрийг бэлгэдсэн ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.