Тэйлор Свифт Санта Клаус болов
Анд нөхдийн мэдээ
2024-12-16
Дэлхий даяар алдар цуу нь түгсэн поп од Тэйлор Свифт Санта Клаус болжээ. Америкийн энтертэйнмент мэдээллийн “Page Six” сайтын мэдээлснээр, дуучин бүсгүй Канзас-Сити хотын хүүхдийн эмнэлэгт зочилж, өвчтөнүүд болон ажилтнуудтай уулзсан байна. Тэрбээр өвчтөнүүдтэй зэрэгцэн суугаад элэгсэг дотно ярилцаж, бэлэг гардуулж, шүтэн бишрэгч хүүхдүүддээ гарын үсэгтэй цомгоо бэлэглэжээ. Энэ үеэр нэгэн охин дуучин бүсгүйтэй илэн далангүй яриа дэлгэж, бүр Т.Свифтийн найз залуу NFL-ийн тоглогч Травис Келсигийн тухай хүртэл ярьсан байна. Сайхь охин “Би Травист дуртай” гэхэд Т.Свифт “Би ч бас” гэж хариулав. Улмаар Зул сарын баяраар ямар бэлэг авмаар байгааг нь асуухад охин үсний хайчтай болмоор байгаагаа хэлж, уулзалт ч өндөрлөжээ. Маргааш өдөр нь охинд бэлэг ирсэн бөгөөд үсний хайч, “Санта ирэхгүй байж магадгүй гээд оронд нь би бяцхан бэлэг илгээв. Хайртай шүү. Тэйлор” гэсэн зурвас байв. Охин алдарт дуучнаас бэлэг авсандаа хягзааргүй баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.