images

Жүдо, чөлөөт бөхчүүдийн халз барилдаанд хэн түрүүлэв?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-16


    Монголын жүдо, чөлөөт бөхийн тамирчдын оролцсон халз барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Хүнд жингийнхний барилдаан долоон тойргоор явагдаж, улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, улсын харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан Ч.Алтангэрэл, М.Цэрэн, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй чөлөөт бөхийн тамирчдын баг 27 даваатайгаар түрүүлэн 50 сая төгрөгийн шагнал хүртлээ. Харин дархан аварга Н.Батсуурь, улсын заан Д.Анар, Б.Серик, улсын начин Х.Цогтгэрэл, Б.Лхагвадорж, Б.Түвшинтөгс, Э.Мөнхжаргал, аймгийн арслан Н.Өсөхбаяр, М.Баяржавхлан, аймгийн начин Б.Гончигсүрэн нарын оролцсон жүдо бөхийн тамирчдын баг 22 даваа авч, 25 сая төгрөгийн эзэн болов. Харин хөнгөн жингийн бөхчүүдийн барилдаанд чөлөөт бөхийн тамирчин Т.Тулга, О.Сүлдхүү, З.Занабазар нар жүдо бөхийн тамирчин Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү, Э.Ариунболд нартай өрсөлдөж, 8 даваагаар чөлөөт бөхийнхний баг ялалт байгуулсан бол жүдочид нэг давжээ. Улмаар тэд тав болон гурван сая төгрөгийн шагнал хүртсэн байна. Анх 1999 онд болсон халз барилдаанд жүдо, чөлөөт бөхийн тамирчид оноо тэнцэж байсан бол 25 жилийн дараа ийнхүү хайнаа хагаллаа.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.