images

Япон улс 2024 оны онцлох ханзаар алт, мөнгө гэсэн утгатай ханзыг нэрлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-12-13


  Кэмбрижийн их сургуулиас оны онцлох үгийг жил бүр шалгаруулдаг шиг Япон улс 1995 оноос хойш жилийн оны ханзаа тодруулж байна. Тус улсын “Kanji Aptitude Testing” сангаас кин () буюу алт, мөнгө гэсэн утгатай ханзыг 2024 оныг төлөөлөх ханзаар шалгаруулжээ. Учир нь, энэ ханз бэйсболчин Оотани Шоохэй болон Японы тамирчдын Олимп, Паралимпын наадамд гаргасан амжилт, мөн Либерал ардчилсан намын хөрөнгөний тухай цуу яриа, ар араасаа гарсан хулгайн хэргүүдийг давхар төлөөлжээ. Мөн “Садо” алтны уурхай ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн, Япон улс 20 жилийн дараа анх удаа шинэ мөнгөн тэмдэгт танилцуулсан, өдгөө үргэлжилж буй инфляцийн улмаас үүссэн өрхийн санхүүгийн дарамт зэрэг үйл явдлыг ч илэрхийлж байгаа аж.

   Оныг төлөөлөх ханзыг сонгоход иргэд санал өгдөг бөгөөд 221971 хүн санал асуулгад оролцож, 12148 нь кин ханзыг сонгосон аж. Уг ханзны араас хамгийн олон саналыг (9772) гамшиг гэсэн утгатай сай () гэдэг ханз авчээ. Учир нь, шинэ он Нотогийн хойгийн газар хөдлөлтөөр эхэлж, “Ханада” онгоцны буудалд агаарын хөлөг сүйдсэн, Нотогийн бүсэд үер буусан зэрэг хүнд явдал ар араасаа тохиосон билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.