images

Мелинда Гэйтс эмэгтэйчүүдийн хиймэл оюуны боловсролд зориулан 150 сая доллар хандивлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-12


   Америкийн тэрбумтан, буяны үйлстэн Мелинда Гэйтс хиймэл оюун ухааны (AI) салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үйлсэд 150 сая доллар хандивлаж буйгаа мэдэгдлээ. “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн анхны эхнэр тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан Pivotal Ventures компаниар дамжуулан эмэгтэйчүүдийн ажлын байран дахь нөлөөллийг бэхжүүлэхийн тулд дээрх мөнгийг хандивласан тухай Axios” сайт мэдээлэв. Энэ мөнгөний гуравны нэг орчим буюу 45 сая долларыг эмэгтэйчүүдийг хиймэл оюун ухаан зэрэг технологийн салбарт ажиллахад дэмжих зорилгоор компьютер, кодчиллын боловсролд зориулах аж. Энэхүү санхүүжилт нь Мелинда Гэйтсийн АНУ болон дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажилладаг байгууллагуудад 2026 он гэхэд 1 тэрбум доллар зарцуулах төлөвлөгөөний нэг хэсэг юм. Тэрбээр өнөө өглөө нийтэлсэн видео бичлэгтээ, орчин үеийн ажлын байр зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан зүйл биш хэдий ч хуучныг дорвитой өөрчлөх цаг болсныг онцолжээ. Европын судалгааны Interface” байгуулагын мэдээлснээр, хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухааны салбарт эмэгтэйчүүдийн ердөө 22 хувь байдаг аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.