images

МИАТ компани АНУ-д бүртгэлтэй агаарын хөлөгт засвар үйлчилгээ үзүүлэх эрхтэй боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-12


   АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газраас МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт “FAA” FAR-145 дүрмийн дагуу аудит хийлээ. Энэ шалгалт Монгол улсаас АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд явагдсан байна. Улмаар МИАТ компани АНУ-ын нислэгийн аюулгүй ажиллагаа, техникийн үйл ажиллагааны чанар, стандартыг бүрэн хангаснаар "Air Agency Certificate" гэрчилгээ гардаж авчээ. Ингэснээр тус компани АНУ-ын зах зээлд гарах, тус улсад бүртгэлтэй агаарын хөлгүүдэд засвар үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болж байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.