images

“Starbucks”: Цаасан соруулыг дахин хуванцараар солих болсон шалтгаан юу байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-12


   Японы Starbucks Coffee компани ирэх оны гуравдугаар сараас эхлэн улсын хэмжээний 1986 салбарт ашиглагдаж буй цаасан соруулыг хуванцараар солих болсноо мэдэгдлээ. Компани одоогоос таван жилийн өмнө хуванцар соруулыг хүрээлэн буй орчныг бохирдуулж байна гэж үзэн цаасан соруул хэрэглэх шийдвэр гаргасан юм. Нефтийн гаралтай түүхий эдийг ашиглах нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг дэмжсэн явдал хэмээн компани мөн тайлбарлаж байв. Улмаар 2020 он гэхэд улсын хэмжээний бүх салбарын хуванцар соруулыг цаасаар сольсон юм. Гэвч сүүлийн үед цаасан соруул маш хурдан норж гэмтдэг, кофены амт чанарт нөлөөлдөг, түүгээр ч үл барам дахин боловсруулах боломжгүй цаасан соруул байгаль орчныг харин ч илүү бохирдуулж байна гэсэн гомдол, шүүмжлэл ихээр гарах болсон тул ийм арга хэмжээ авчээ. Иймээс тус компани биологийн задралд ордог, ургамлын гаралтай, байгальд ээлтэй шинэ хуванцар соруул хэрэглээнд оруулж байна. Зарим судалгаагаар цаасан соруул нь хуванцараас илүүгээр нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг хортой бодис ялгаруулдаг болохыг тогтоожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.