images

Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын тоглож байсан шатрыг олон нийтэд дэлгэн үзүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-12


  Монголын Үндэсний музейд өнгөрсөн сарын 29-нд нээлтээ хийсэн шатрын тусгай үзэсгэлэн 10 гаруй хоногийн хугацаанд үргэлжлээд өнөөдөр өндөрлөж байна. Үндэсний музейн сан хөмрөгт буй маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу болон төр нийгмийн зүтгэлтнүүдийн хэрэглэж байсан шатрыг энэ үзэсгэлэнд дэлгэн үзүүлснээс гадна монгол шатрын түүхэн хөгжил, хувьслын талаар лекц зохион байгуулжээ. Мөн өнгөрсөн хугацаанд ард иргэдийн хандив, бэлэг дурсгалын журмаар сан хөмрөгт ирсэн онцлог сонин шатруудыг дэлгэсэн байна. Үзэсгэлэн дууссанаар монгол шатрын ховор үзмэрүүдийг музейн сан хөмрөгт буцааж хураах юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.