Японы угсаа залгамжлах хунтайж насанд хүрч их сургуульд элсэв
Анд нөхдийн мэдээ
2024-12-12
Японы Эзэн хаан Нарүхитогийн зээ дүү, хаан ширээг залгамжлах эрхтэй хоёр дахь хүн болох хунтайж Хисахито насанд хүрч Цүкүба их сургуульд элсэн орсон тухай NHK мэдээлэв. Цүкүба их сургуулийн харьяа ахлах сургуулийн сурагч Хисахито өнгөрсөн сарын сүүлээр ярилцлага, эсээ бичлэгийн шалгалт өгч сургуульдаа тэнцсэн байна. Цүкүба их сургууль нь Токиогийн хойд хэсэгт орших Ибараки мужийн Цукүба хотод байдаг, шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр мэргэжил олгодог их сургууль юм. Багаасаа шавж, ургамал сонирхдог байсан хунтайж сонирхлын дагуу биологийн чиглэлээр суралцах ажээ. Японы эзэн хааны гэр бүлийн цорын ганц эрэгтэй удам болох Хисахито бол эзэн хаан Нарүхитогийн дүү, угсаа залгамжлах хунтайж Фүмихитогийн төрсөн хүү бөгөөд хэрэвзээ эцэг нь хаан ширээнд суувал түүнийг залгамжлан суух эрхтэй билээ. Эзэн хаан Нарүхито ганц охинтой ч тус улсын уламжлалаар зөвхөн эрчүүд л хаан ширээ залгамжлах эрхтэй байдаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.