images

“Google” компани хиймэл оюуны шинэ хувилбараа танилцууллаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-12-12


   “Google” компани “Gemini 2.0” хиймэл оюуны анхны хувилбарынхаа загварыг танилцууллаа. “Gemini 2.0 Flash”-ыг хэрэглэгчид үгийг дуу авиа болгох, зураг бүтээхэд ашиглах боломжтой бөгөөд үүний чат хувилбарыг мөн бүтээсэн байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай “”Gemini 1.0” мэдээллийг ойлгож боловсруулдаг байсан бол “Gemini 2.0”-ын хэрэглээ илүү их” гэжээ. Ялангуяа хэрэглэгчийн тавьсан асуултад илүү оновчтой хариулт өгч, тэдний хүсэлтийг зөв ойлгох тал дээр сайжирсан гэнэ. “Gemini 2.0 Flash”-ын чат хувилбарыг ирэх нэгдүгээр сард гар утасны, эсвэл дэлгэцийн вэбээсээ хэрэглэх боломжтой болох бол оны эхээр гар утасны аппликэйшн зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүн нэмж гаргахаа “Google” компани мөн зарлажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.