100 настай эмэгтэйн урт насалсны нууц юунд байв?
Чихэнд чимэгтэй
2024-12-12
АНУ-ын Небраска мужийн нэгэн эмэгтэй 100 насны ойгоо үр ач нараа тойруулан байж тэмдэглэхдээ ингэж урт насалсныхаа нууцыг дэлгэсэн талаар орон нутгийн телевиз мэдээллээ. Таван үеэ үзсэн Мэриан Фицуотер төрсөн өдрөө өндөр настны асрамжийн газар тэмдэглэсэн бөгөөд үргэлж шинэ зүйлд тэмүүлж байдаг, сонирхсон зүйлээ биеэр үзэж мэдэхээс нааш амардаггүй зан нь ийм урт наслуулсан хэмээн боддогоо хэлжээ. Сэтгэл санаагаар ямагт өөдрөг байж, амьдралыг диваажин, аз жаргалын шавхагдашгүй эх булаг гэж үздэг тэрбээр 90 настайдаа йогоор хичээллэж, спорт завиар явж, нисдэг тэргээр ниссэн гэнэ.
М.Фицуотер Дэлхийн II дайны ид үед 18 настай байхдаа байлдааны онгоцны үйлдвэрт ажиллаж, хоол хүргэлтийн үйлчилгээ эрхэлж, дэлгүүрт худалдагч хийж байжээ. Ирээдүйн нөхөртэйгээ мөн тэр үед танилцсан бөгөөд дайнаас эргэж ирээд гэрлэнэ гэж амласан нөхөр нь амласандаа хүрч тэд гурван хүүхэд төрүүлж өсгөсөн байна.
Австралийн хэвлэлд саяхан бичсэнээр тус улсын Перт хотын иргэн, 110 настай эмэгтэй өндөр насалсныхаа нууцыг дэлгэхдээ, төрөлх хотод нь 1908 оноос хойш үйлдвэрлэж буй “Emu Export” хэмээх шар айргийг 60 жилийн турш өдөр бүр нэг аягыг уусан явдал хэмээж байв.
Зураг дээр: Мэриан Фицуотер
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.