Хойд Солонгосын тамирчид дэлхийн рекордуудыг дараалан эвдэв
Анд нөхдийн мэдээ
2024-12-12
Бахрейн улсын нийслэл Манама хотод болж буй хүндийг өргөлтийн ДАШТ-ий 59 килограммын жинд БНАСАУ-ын эмэгтэй тамирчин Ким Иль Гён дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өдгөө 21 настай тэрбээр огцом өргөлтөөр 108, түлхэлттэй өргөлтөөр 141, нийлбэр дүнгээр 249 кг өргөснөөр дэлхийн аварга болсон байна. Ингэснээр Ким Иль Гён түлхэлттэй өргөлтийн дэлхийн дээд амжилтыг эвдсэн төдийгүй хоёр өргөлтийн нийлбэр дүнгээр мөн дэлхийн рекордыг эвджээ. Энэ жинд мөнгөн медалийг Хятадын тамирчин, хүрэл медалийг Колумбын тамирчин хүртсэн юм. Тэгвэл 64 килограммын жинд мөн Хойд Солонгосын эмэгтэй тамирчин Ри Сүк түлхэлттэй өргөлтөөр 149, хоёр өргөлтийн нийлбэрээр 264 кг-ын амжилт үзүүлж алтан медаль хүртсэн төдийгүй дэлхийн рекордыг шинэчиллээ. Энэ жинд мөн тус улсын эмэгтэй тамирчин Ри Үн Шим мөнгөн медаль хүртжээ. 92 орны 471 тамирчин 10 жинд өрсөлдөж буй 89 дэх удаагийн ДАШТ энэ сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Зураг дээр: Ким Иль Гён.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (4)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.