2030 оны хөлбөмбөгийн ДАШТ хоёр тивийн зургаан улсад болно
Чихэнд чимэгтэй
2024-12-12
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) 2030 онд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах орнуудыг зарлалаа. Түүхэн дэх анхны ДАШТ 1930 онд Ургувайн нийслэл Монтевидео хотод болсон бөгөөд 2030 оны буюу 24 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ түүнээс 100 жилийн дараа болж буйгаараа онцлог юм. FIFA энэ тэмцээнийг Европ тивд буюу Испани, Португал, Марокко улсад зохион байгуулахаар болсны зэрэгцээ Өмнөд Америкийн Уругвай, Парагвай, Аргентин улсад эхний шатны тус бүр нэг тэмцээнийг зохиохоор шийджээ. Ингэснээр 2030 оны ДАШТ хоёр тивийн зургаан улсад болохоор болж байна. Энэ удаагийн ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтийг 19 улс дэвшүүлсэн бөгөөд FIFA тэдгээрийн 10-ыг хүлээн авч хэлэлцээд ийнхүү эцсийн шийдвэрийг гаргасан нь энэ юм. Харин 23 дахь удаагийн ДАШТ АНУ, Канад, Мексик гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-нд болно.
Зураг дээр: Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино 2030 оны ДАШТ-ийг зохион байгуулах орнуудыг зарлах үеэр.
Гэрэл зургийн эх сурвалж: FIFA
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.