images

Бразил: 33 сая доллар сугалаагаар хожоод 25 хоногийн дараа өөд болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-11


   Бразил улсын иргэн, 73 настай эр тус улсын “Mega-Sena” сугалааны тохирлоор 200 сая реал буюу 33 сая доллар хожоод 25 хоногийн дараа зүрхний шигдээсээр гэнэт өөд болсон тухай “The Mirror” сонин мэдээлэв. Түүний хожил нь “Mega-Sena” сугалааны түүхэн дэх хамгийн өндөр хонжвор байжээ. 1-ээс 60 хүртэлх 6 тоог сонгох энэхүү сугалаанд тэрбээр 13, 15, 33, 43, 46, 55 гэсэн тоо бөглөн 50 саяд нэг тохиох магадлалаар ийм мөнгө хожжээ. Гэвч их мөнгө хожсоныхоо дараахан шүдээ эмчлүүлэхээр эмнэлэгт очоод хүлээлгийн өрөөнд ухаан алдаж нас барсан аж. Түүний үхлийн урьдчилсан шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийж, зүрх нь зогссон болохыг баталсан бөгөөд гэхдээ жинхэнэ шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр цусны даралт өндөр, бас чихрийн шижин өвчтэй байжээ. Хуулийн байгууллага түүний эрүүл мэндийн ерөнхий байдлыг судалж, үхлийн шалтгаан нь гэнэтийн цочролд орсноос болсон, эсвэл аллага байсан эсэхийг тогтоохоор нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. “Mega Sena Lottery” байгууллагын төлөөний хүн хэлэхдээ "Тэр долоо хоног бүр сугалааны тасалбар худалдаж авч, сугалаанд заавал хожно хэмээн хошигнодог байсан" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.