images

Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-11


   Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ. Тэрбээр шатрын спортоор олон жил хичээллэж байгаа бөгөөд УИХ-д хэд хэдэн удаа сонгогдон ажиллаж байхдаа энэ чиглэлээр олон нийтийн арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулахад оройлон оролцож явсан юм. Мөн 2011 онд тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Тэгвэл түүнтэй энэ удаа уг албан тушаалд одоогийн дэд ерөнхийлөгч Х.Батчулуун өрсөлдөж байна. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө боловсруулан Монголын шатрын холбоонд хүргүүлж, гурван өдрийн дараа болох ээлжит бус их хурлаар эцсийн дүнгээ сонсоно. Сонирхуулахад, Дэлхийн шатрын холбооноос Г.Занданшатарыг Монголын шатрын холбооны удирдлагад нэр дэвшихийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.