images

Гучин жил эгшиглэж буй Мэрайя Кэригийн дуу "Billboard" чартыг дахин тэргүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-11


   Дуучин Мэрайя Кэригийн 30 жилийн өмнө дуулсан Зул сарын баярын дуу энэ жил дахин "Billboard" чартыг тэргүүлэв. Тодруулбал, 1994 оны арваннэгдүгээр сард анх дуулснаас хойш 30 жил эгшиглэж  буй "All I Want For Christmas Is You" дуу АНУ-ын "Billboard" чартын “Hot 100” ангиллын нэгдүгээрт бичигдэж, 15 долоо хоногийн турш энэ байраа хадгалсаар байна. Энэ дуу 2017 оны 12 дугаар сард анх удаа шилдэг зуун дууны эхний аравт багтсан бол 2018 оны 12 дугаар сард тавдугаарт орж, түүнээс хойш өнөөг хүртэл 6 жил дараалан тэргүүн байрт бичигдсээр байна. Энэ тухайд дуучин бүсгүй "Жил бүр сая сая хүн энэ дууг надтай хамт дуулж, хамт сонсдогт маш их баярладаг" гэжээ. Сонирхуулж хэлэхэд М.Кэри 1990, 2000, 2010, 2020 гэсэн тэгш тоотой жилүүдэд "Hot 100" чартын нэгдүгээрт орсон анхны дуучин юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.