images

Германы банкнаас авсан 29 сая еврог Монгол улс буцааж төлөхгүй

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-11


   Монгол улсын Засгийн газраас ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкинд төлөх 29 сая еврогийн өрийг тэглэлээ. Тодруулбал, зээлийн эргэн төлөлтийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлэх хэлэлцээрийг Сангийн сайд Б.Жавхлан, тус банкны Зүүн, Зүүн өмнөд Ази хариуцсан захирал Франк Боне, "Глобал" сангийн гүйцэтгэх захирал Питер Сандс нар өчигдөр байгуулсан байна. Ингэхдээ 29 сая еврогийн зээлийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт зарцуулах нөхцөлтэйгээр гэрээнд гарын үсэг зуржээ. Манай улсын хувьд өр төлбөрийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлэх хэлэлцээрийг анх удаа байгуулсан нь энэ болж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.