“Монгол нүүдлийн зан үйл” өвийг ЮНЕСКО-д бүртгэв
Чихэнд чимэгтэй
2024-12-06
Парагвайн нийслэл Асунсьон хотноо болж буй ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар “Монгол нүүдлийн зан үйл” өвийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэлээ. Нүүдэлчин монголчуудын олон мянган жилийн түүхийнхээ туршид бүтээн уламжлуулж ирсэн энэ зан үйл, хүн төрөлхтний оршихуй, хүрээлэн буй орчны тогтвортой байдалд оруулж буй хувь нэмрийг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хороо, Үнэлгээний хороо ийнхүү сайшаан дэмжжээ. Мөн Наурызын баярыг манай улс оролцогч талуудын жагсаалтад нэмж бүртгүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч баталсан байна. Наурызын баярыг анх Иран улс 2009 онд хүсэлт гарган бүртгүүлсэн бөгөөд энэ баярыг тэмдэглэдэг Азербайжан, Афганистан, Ирак, Казахстан, Киргизстан зэрэг бусад улсууд оролцогч талаар өнгөрсөн хугацаанд хамтран бүртгэгдсэн юм.
Гэрэл зургийн эх сурвалж: twitter.com/UNESCO
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.