Биткоины үнэ 100 мянган долларыг давлаа
Чихэнд чимэгтэй
2024-12-06
Крипто валютын “Binance” бирж дээр биткоины үнэ өчигдөр 100 мянган доллар хүрч түүхэн дээд амжилт тогтоолоо. Биткоины үнэ Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш өсч эхэлсэн бөгөөд Д.Трамп крипто зах зээлд илүү уян хатан хандахаа өчигдөр зарласнаас гадна крипто валютыг дэмжигч Пол Аткинсыг Үнэт цаас, биржийн хорооны даргаар томилохоо мэдэгдсэн юм. 11 дүгээр сарын 5-нд сонгуулийн дүн гармагц биткоины үнэ огцом өсч эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар 102.265.57 доллар болоод байна. Одоогоос хоёр жилийн өмнө крипто валютын FTX бирж дампуурснаар биткоины үнэ 17 мянган доллар хүртлээ унаж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.