Тай шөлийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэв
Анд нөхдийн мэдээ
2024-12-06
Тайландын үндэсний хоол болох том ям хэмээх шөлийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэснийг тус улсын Соёлын яамны сайд Судаван Вангсупхакиткосон зарлалаа. Том гэдэг нь чанах, ям нь олон амтны нийлбэр гэсэн утгатай бөгөөд сам хорхой, загасны сүмс, галанга хэмээх ургамлын үндэс, улаан чинжүү, нэгэн төрлийн нимбэгний навч ордог, хурц, исгэлэн амттай энэ шөл Тайландаас гадна Лаосын үндэсний хоол гэгддэгийн зэрэгцээ Малайз, Индонез, Сингапурт тархжээ. 2021 онд CNN Travel сайт том ямыг дэлхийн шилдэг 20 шөлний нэгээр шалгаруулж байв.
ЮНЕСКО-гийн соёлын өвийн жагсаалтад хоол анх удаа орсон нь 2010 он бөгөөд түүнээс хойш орон орны олон зуун өөр өөр хоол бүртгэгдээд байна. Үндэсний хоолны соёл нь бүхэлдээ энэ жагсаалтад бүртгэгдсэн гурван орон байдаг нь Франц, Япон, Мексик ажээ.
Зураг дээр: Том ям шөлний нэг хувилбар.
Зургийн эх сурвалж: www.wikipedia.org
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.