Сакэ архины технологийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэв
Анд нөхдийн мэдээ
2024-12-05
Японы олон зуун жилийн уламжлалтай архи нэрэх технологи ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэгдсэн тухай тус улсын Гадаад хэргийн яам мэдээлэв. ЮНЕСКО-гийн Биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын хороо Парагвай улсад болсон 19 дүгээр хурлаараа япон үндэстний сакэ архины уламжлалт технологийг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн байна. Будаа, арвайг уураар болгож нэрдэг энэ архи нь Японы соёлд чухал үүрэг гүйцэтгэдэг, тэр дундаа ёслол, зан үйлд түгээмэл хэрэглэдэг ажээ. Ерөнхий сайд Шигэрү Ишиба сакэ архины технологийг бүртгэсэн тухай мэдээлэлд маш их баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Сакэг соёлын өвд бүртгэснээр согтууруулах ундааны хэрэглээ ерөнхийдөө буурч байгаа энэ үед экспорт нэмэгдэж, технологийн солилцоо бий болно гэж “Kyodo News” агентлаг мэдээлжээ. Ингэснээр Японоос ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвийн тоо 23 болж байна. Одоо тус улс уламжлалт уран бичлэгээ энэ өвд бүртгүүлэхээр чармайж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.